Бидний тухай

Баг хамт олон

“Аз-Эко” ХХК нь 2019 оноос хойш байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллага бөгөөд “Натур” Холдингийн салбар компани юм. Манай байгууллага нь дэд бүтэц, уул уурхай, үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлалын төслүүдэд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ), байгаль орчны аудит, зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид салбартаа 10 болон түүнээс дээш жилийн туршлагатай мэргэжлийн инженер, экологич, судлаачдаас бүрдсэн багтай бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, стандарт, аргачлалд тулгуурлан төслүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлдэг. Мөн байгаль орчны мэдээллийн сангийн өргөн хүрээний дата бааз, орчин үеийн техник технологи, хэмжилт судалгааны тоног төхөөрөмжийг ашиглан чанартай, бодит үр дүнд суурилсан үнэлгээ боловсруулдаг.

Манай хамт олон уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр, барилга байгууламж зэрэг олон салбарын 1000+ төслийн байгаль орчны үнэлгээ, аудитын ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай. Үүнд аялал жуулчлалын цогцолбор, уул уурхайн орд ашиглалт, эмийн үйлдвэр, мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, барилга байгууламж зэрэг томоохон төслүүд багтдаг.

Манай компани нь “Геоэкологийн хүрээлэн”, “Ботаникийн хүрээлэн”, “Газарзүйн хүрээлэн” зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, байгаль орчны үнэлгээний салбарын сургалт, семинар, мэргэжлийн арга хэмжээнд тогтмол оролцдог. Бид тогтвортой хөгжил, байгаль орчны хариуцлагатай менежментийг дэмжин ажиллаж, харилцагч байгууллагууддаа найдвартай, бодитой, мэргэжлийн шийдлийг хүргэхийг зорьдог.

Бидний туршлага

12+ жил

Үнэлгээ хийсэн газар

2'000+ га газар

Хамтрагч байгууллагууд

1000+

Эрсдэл бууруулсан дундаж

70%-80%

Collabrations

Хамтрагч байгууллагууд

Манай байгууллага нь байгаль орчны үнэлгээ, аудит, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг мэргэжлийн түвшинд тодорхойлох, үнэлэх, бууруулах шийдлийг санал болгодог.

Бидний үнэт зүйл

Collabrations

Хариуцлага

Бид үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгмийн өмнө өндөр хариуцлага хүлээн ажилладаг.

Чанар

Бид чанартай, бодит үр дүнд суурилсан мэргэжлийн шийдлийг харилцагчдадаа хүргэдэг.

Итгэлцэл

Харилцан итгэлцэлд суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг.

Тогтвортой хөгжил

Байгальд ээлтэй, урт хугацаанд үр өгөөжтэй хөгжлийн шийдлийг дэмжин ажилладаг.

Талархал

ХАМТЫН АЖИЛЛАГАА

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Харилцагч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн үнэлгээ, аудит, тайлангийн ажлууд.

Харилцагч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн үнэлгээ, аудит, тайлангийн ажлууд.

  • ЭЭХХЗГ

    Дарга П.Алтанцэцэг

  • СХД Ахмадын холбоо

    Тэргүүн Ч.Даваасамбуу

  • Өвөрхангай аймаг Өлзийт сум

    Засаг дарга Э.Гончиг

  • УИХ гишүүн

    Р.Батболд

  • Нахиа импекс ХХК

    СА Захирал Ц.Цогзолмаа

  • Мөнхийн Тун ХХК

    Захирал Lee Sung Woon

  • Цомбо фарм ХХК

    Захирал Б.Баттөр

  • УИХ гишүүн

    Н.Ганибал

  • УИХ-ийн гишүүн

    Б.Батбаатар

Салбартаа туршлагатай экспертүүдээс бүрдсэн баг найдвартай шийдлийг хэрэгжүүлнэ.

Холбоо барих

99928807, 76118807

az.eko.mon@gmail.com

Байршил

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ялалт оффис, 13 давхар, 1301 тоот

Copyright © 2026 Interpriz - All right reserved

Салбартаа туршлагатай экспертүүдээс бүрдсэн баг найдвартай шийдлийг хэрэгжүүлнэ.

Холбоо барих

99928807, 76118807

az.eko.mon@gmail.com

Байршил

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ялалт оффис, 13 давхар, 1301 тоот

Copyright © 2026 Interpriz - All right reserved

Салбартаа туршлагатай экспертүүдээс бүрдсэн баг найдвартай шийдлийг хэрэгжүүлнэ.

Холбоо барих

99928807, 76118807

az.eko.mon@gmail.com

Байршил

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ялалт оффис, 13 давхар, 1301 тоот

Copyright © 2026 Interpriz - All right reserved